Happy Messy Baliar Oodrog Podcast show

Happy Messy Baliar Oodrog Podcast

Summary: Балиар өөдрөг подкаст нь өөдрөг үзэлтэй, амжилтанд тэмүүлэх хүсэлтэй, хөдөлмөрлөхөд бэлэн, эерэг өсөх хандлагатай эрүүл монгол "балиар өөдрөг" залуусын сонсох подкаст суваг юм. Таалагдсан бол найзуудтайгаа хуваалцана гэдэгт итгэлтэй байна. Subscribe!

Join Now to Subscribe to this Podcast
  • Visit Website
  • RSS
  • Artist: Happy Messy Baliar Oodrog Podcast
  • Copyright: All rights reserved

Podcasts:

 Тууштай байдлыг бий болгох | OkoD Audio Experience #74 | File Type: audio/mpeg | Duration: 00:33:16

Тууштай байдал гэхээр магадгүй та бид бүгдээрээ л мэддэг маш энгийн зүйл шиг санагдаж болох юм. Хүн хийж байгаа зүйлдээ хэдий чинээ их энерги зарцуулна, төдий чинээ тэр зүйлийг хийх хүсэл нь бага багаар багасдаг бөгөөд энэ нь бидний бие физилогийн механизм юм. Тэгвэл яаж хийж байгаа зүйлдээ бага энерги зарцуулах, хүн ер нь юуг хийхдээ бага энергиэр илүү бүтээмжтэй ажиллах боломжтой юм бэ гэх зэргээр өнөөдрийн дугаарт ярьсан байгаа. Instagram.com/okod

 Анхаарлаа удирдах | OkoD Audio Experience #73 | File Type: audio/mpeg | Duration: 00:23:21

Ойрын хугацаанд covid-19 өвчнөөс шалтгаалан хүмүүсийн айдас, уур бухимдал, стресс, сэтгэл гутрал маш их хувиар нэмэгдсэн нь судалгаагаар нотлогдсон. Бид анхаарлаа зөв удирдаж сураагүйн улмаас эдгээр гадны сөрөг мэдээллүүдэд автаж бие болон сэтгэлийн хувьд сөрөг үр дагаварт хүрдэг. Өнөөдрийн дугаарт анхаарлаа хааш нь хандуулж сөрөг зүйлсээс хэрхэн ангижрах аргуудыг хуваалцлаа. Instagram.com/okod

 100% эмзэг байх| HappyMessyHumans | EP9 | File Type: audio/mpeg | Duration: 01:02:07

100% үнэнээрээ байдаг, хэзээ ч худал хэлдэггүй хүн гэж байдаггүй. Хүн хамгийн анх удаагаа үнэнгээ хэлснийхээ төлөө буруутгагдсанаар тэр цагаас худал хэлж эхэлдэг. Тэгэхэд хүргэж буй зүйл нь мэдээж эмзэглэл. Би үнэнгээ хэлчихвэл буруутгагдана, надад хэцүү байна гэсэн эмзэглэлээс үүдэн хүн өөртөө амар байлгах гэж худлаа ярьдаг, дүр эсгэдэг. Happy Messy Humans Mongolia-ын хөтлөгчид бол OkoD, Enkhbolor! Instagram.com/okod Instagram.com/enkhbolorg Happy Messy Humans-ын сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг: Instagram.com/iamhappymessy.mn Instagram.com/iamhappymessy Alpha Humans Community сургалтад бүртгүүлэх: docs.google.com/forms/d/e/1FAIpQL…PDs6iVmQ/viewform

 Шинийг эрэлхийлэгч | OkoD Audio Experience #70 | File Type: audio/mpeg | Duration: 00:20:37

Та ямар ч газрын зураггүйгээр өмнө нь хэзээ ч очиж байгаагүй газар очлоо гэж бодъё. Тэнд нэг л очсон бол гарах боломжгүй мөн таныг тойроод олон саад бэрхшээлүүд таныг хүлээж байгаа. Та гагцхүү тэндээс амьд гарах ёстой. Шинэ зүйлийг зохион бүтээх, шинийг санаачлагч болох гэдэг нь үүнтэй зарчмын хувьд яг адилхан. Таныг ямар эрсдэл, алдагдал, боломжууд хүлээж байгааг мэдэх боломжгүй. Цаана нь юу байгаа нь үл мэдэгдэх хаалгыг нээж байна гэсэн үг. Бизнесмен, шинийг санаачлагч хоёрын ялгаа нь шинийг санаачлагч хүний хийх гэж буй зүйлийн эрсдэлийн хувь хэмжээ нь бизнесмен хүнийхийг бодвол маш их байдаг. Үүнийгээ мэдсээр байж хийнэ гэж сэтгэл шулуудсанаар амжилтад хүрсэн хүн тун олон. Магадгүй та эрсдэл гаргахаас айж бодсон зүйлээ хэрэгжүүлж чадахгүй байгаа бол энэхүү подкастыг сонсох хэрэгтэй. Instagram.com/okod

 Араар тавилт ба хосын итгэлцэл | With Love NQ | EP19 | File Type: audio/mpeg | Duration: 01:31:26

Өнөөдрийн сэдэв гэр бүл тэр дундаа хосуудын харилцаа, үүнд гадны ямар хүчин зүйл нөлөөлдөг түүнийг зохицуулах арга замуудын талаар өргөн хүрээнд сэтгэлзүйч Дээгийтэй ярилцлаа. Ихэнх хүмүүс гэр бүлтэй болоод байр машинтай болох зорилго л тавьдаг. Олон жил тууштай хичээж ажил бүтээх гэж байна, ажил ярих гэж байна гэх шалтгаанаар өөрөө ч анзааралгүй архины хамааралтай болж улмаар гэр бүлийн харилцаа доройтож эхэлдэг. Үүнийгээ дагаад гэр бүлийн хүчирхийлэл цаашлаад араар тавилт гэх мэт олон асуудлууд ар араасаа үүсэж эхэлдэг. Зорьсон зорилгодоо арай хийн хүрсний дараа өөр зорилго тавиагүйгээ анзаарч одоо яах вэ? гэсэн асуултад төөрч будлиснаар эдгээр асуудлууд үүсэх нь ч бий. Амьдралтай хамгийн ойр байдаг сэдэв тул хүн бүрт зориулагдав. Instagram.com/enkhbolorg Facebook.com/psychologist.delgermend www.familycollege.mn Happy Messy Humans-ын сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг: Instagram.com/iamhappymessy.mn Instagram.com/iamhappymessy Alpha Humans Community сургалтад бүртгүүлэх: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeEbzS3JdaBzHF6-C_FFgqxVToZIbdINdT2Qf6L_vPDs6iVmQ/viewform

 Хосын харилцаа | HappyMessyHumans | EP7 | File Type: audio/mpeg | Duration: 00:57:46

Өнөөдрийн сэдэв бол хайр. Хайр гэдэг нь хүний амьдралын хамгийн чухал мөн хэзээ ч салшгүй ухагдахуун билээ. Тиймдээ ч зайлшгүй дурдагдах ёстой. Маш олон хайрын төрлүүд байдгаас өнөөдөр хосуудын харилцаа буюу хосуудын хоорондох хайрыг онцлон авч ярилцлаа. Хосуудын хоорондын буруу ташаа ойлголт тухайлбал зөвхөн түүнийгээ хайрлаж өөртөө хариу битүүхэн хүсдэг ч шулуухан хэлж чаддаггүй, нэгнийхээ юу хүсч байгааг ойлгохгүй, харилцаагаа бэхжүүлэхийг оролддог ч арга зам нь буруу байх үе бий. Энэ асуудлуудыг шийдвэрлэх шаардлага хүн бүрт тохиолддог. Өөрсдийн амьдралын өнгөрсөн түүх хийгээд яг одоо явагдаж байгаа амьдрал дээр тулгуурлан ярилцлаа. Амьдралд тань аз жаргал хүсье.

 Гэдсээ цэвэрлэсэн шиг цэвэрлэх | HappyMessyHumans | EP6 | File Type: audio/mpeg | Duration: 00:46:07

Мацаг мацаг бас дахин мацаг... Өргөн хүрээтэй сэдэв учир дахин дахин ярилцах зайлшгүй шаардлагатай болж байна даа. Мацаг барих гэдэг нь товчхондоо гаднаас хоол хүнсний зүйлийг тодорхой хугацаанд биед оруулахгүй илүү энгийнээр бол юм идэхгүй байх гэсэн үг юм. Дийлэнх хүмүүсийн дунд түгээмэл байдаг ташаа ойлголт нь зөвхөн турахын тулд мацаг барьдаг мөн цөөнгүй хүмүүс шашинтай холбож ойлгодог. Мацаг барих нь зөвхөн турах биш 2 дох тархи гэгддэг ходоодны үйл ажиллагааг хөнгөвчилж хэвийн горимоор ажиллуулж улмаар биеэс элдэв хорт бодисыг гадагшлуулах гэх мэт олон үр дүнтэй. Instagram.com/okod Instagram.com/enkhbolorg

 Мацаг барих | HappyMessyHumans | EP5 | File Type: audio/mpeg | Duration: 00:53:33

Өнөөдрийн дугаарт бид 2 мацаг гэж юу болох талаар, мацаг барихын ач тус хийгээд эрсдэл байдаг эсэх талаар ярилцлаа. Одоог хүртэл та мацаг барихыг зөвхөн жин хасахын тулд л хэрэгжүүлдэг зүйл гэж бодож байна уу? Хэрэв тийм бол таны буруу ойлголтыг энэхүү ярилцлага залруулж болох юм. Мацаг барих гэдэг нь зөвхөн жин хасахын нэр биш бөгөөд эрүүл байх, залуу харагдахын тулд хэрэгжүүлж болох чухалд тооцогдох цөөн алхмуудын нэг юм. Бодит жишээ, үр дүнд тулгуурлан ярьсан учир өөртөө хайртай танд том тус болно гэж найдаж байна. Instagram.com/okod Instagram.com/enkhbolorg

 Шүүмжлэл хүлээж авах | OkoD Audio Experience #69 | File Type: audio/mpeg | Duration: 00:25:59

Энэ удаад гаднаас танд ирж буй шүүмжлэлийг эерэгээр хүлээн авч өөртөө мэдлэг болгох боломжийг өөрийн жишээн дээр тулгуурлан ярилаа. Хэн нэгэн танд өөрчлөгдөх боломж байгааг анзаарсан даруйдаа хэлэхийг хүсдэг ч муудалцах, харилцаанд сэв суух гэсэн асуудлуудаас бол хэлэлгүй өнгөрдөг. Учир нь таны бие гаднаас шүүмжлэл хүлээн авч сонсоход бэлэн бус өөрөөр бол яг одоогийн байдалдаа дасчихсан байдаг. Үүнийг шийдэх гаргалгаанд тань энэхүү подкаст нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Instagram.com/okod

 Анхаарал төвлөрөхгүй байна уу? | OkoD Audio Experience #68 | File Type: audio/mpeg | Duration: 00:33:45

Аливаа зүйлд анхаарлаа хандуулж хийх нь чухал байдаг ч бид хангалттай сайн төвлөрч чаддаггүй. Энэ нь ялтачгүй хүрээлэн буй орчны нөлөөнүүд байдаг. Өнөөдрийн дугаараар анхаарал төвлөрөхийн ач холбогдол, хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцлаа Наймаг инстаграм дээр дагаарай: Instagram.com/okod

 Хүн ер нь хөдлөх ёстой юм уу? | HappyMessyHumans | EP4 | File Type: audio/mpeg | Duration: 01:07:10

Happy Messy Humans Mongolia подкастаараа сэтгэл зүй, бие махбод, хайр дурлал, санхүү гэх бүх л сэдвээр шударга, нүцгэн яриаг хүргэх болно! Happy Messy Humans Mongolia-ын хөтлөгчид бол OkoD, Enkhbolor! Instagram.com/okod Instagram.com/enkhbolorg Happy Messy Humans-ыг дагаарай Instagram.com/iamhappymessy.mn Instagram.com/iamhappymessy

 Үр дүнг хийж байж л мэднэ | OkoD Audio Experience #67 | File Type: audio/mpeg | Duration: 00:29:08

Өөрийн үнэт зүйл, утга учраа олоогүй бол бид өөрсдөөсөө хангалттай асуулт асуугаагүй байна гэсэн үг. Асуулт асууж байж хариулт гарч ирнэ. Хариулт гарч ирснээр хийх үйлдэл тодорхой болж эхэлнэ. Наймаг инстаграм дээр дагаарай: Instagram.com/okod

 Ухаалаг жин хасалт | With Love NQ | EP17 | File Type: audio/mpeg | Duration: 00:59:21

Сайн байцгаана уу? Өнөөдрийн дугаарт эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийн дасгалжуулагч Mori буюу Уранчимэгтэй ярилцлаа. Подкастын үеэр: Илүүдэл жин Жин хасах зорилго, зорилт Өөрчлөлтөд нөлөөлдөг зүйлс Төрсний дараах жин хасалт Орчиндоо соёлыг бий болгох гэх эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийн нууцуудаас хуваалцлаа Instagram.com/fitwithmorri Instagram.com/morrizm Instagram.com/enkhbolorg Instagram.com/iamhappymessy.mn - Alpha Humans Community-д элсэх

 Би одоо л эхэлж байна | OkoD Audio Experience #66 | File Type: audio/mpeg | Duration: 00:36:02

Шинэ сар, шинэхэн дугаар! 2021 оны эхний дугаараа ийнхүү хүргэж байна. Өнөөдрийн дугаарт аливаа зүйлд баригдахгүйгээр өөрийгөө шинэчлэх, дахин RESET хийх болон би хэрхэн өөртөө хэрэгжүүлж байгаагаа хуваалцлаа.Мөн ямар шалтгааны улмаас, яагаад хийх болсныг энэ дугаараас сонсоорой. Наймаг инстаграм дээр дагаарай: Instagram.com/okod

 Хоёр дахь тархи ба хооллолт | HappyMessyHumans | EP3 | File Type: audio/mpeg | Duration: 00:57:20

Өнөөдрийн дугаарт бид "Хоёр дахь гэдэс" болох ходоодондоо юу хийх, юу хийхгүй байх зөв зохистой, эрүүл хооллолтын талаар ярилцлаа. Хэрвээ бид өөрсдийгөө машинтай зүйрлэвэл аль болох сайн чанарын тос масло-ийг хийнэ. Үүнтэй яг адил бид өөрсдийн биендээ сайн чанартай зүйлсүүдийг хийх хэрэгтэй. Энерги, эрч хүч гаргаж буй биендээ сайн чанартай зүйл оруулвал гарахдаа ч сайн байх болно. Happy Messy Humans Mongolia подкастаараа сэтгэл зүй, бие махбод, хайр дурлал, санхүү гэх бүх л сэдвээр шударга, нүцгэн яриаг хүргэх болно! Happy Messy Humans Mongolia-ын хөтлөгчид бол OkoD, Enkhbolor! Instagram.com/okod Instagram.com/enkhbolorg Happy Messy Humans-ыг дагаарай Instagram.com/iamhappymessy.mn Instagram.com/iamhappymessy

Comments

Login or signup comment.