Happy Messy Baliar Oodrog Podcast show

Happy Messy Baliar Oodrog Podcast

Summary: Балиар өөдрөг подкаст нь өөдрөг үзэлтэй, амжилтанд тэмүүлэх хүсэлтэй, хөдөлмөрлөхөд бэлэн, эерэг өсөх хандлагатай эрүүл монгол "балиар өөдрөг" залуусын сонсох подкаст суваг юм. Таалагдсан бол найзуудтайгаа хуваалцана гэдэгт итгэлтэй байна. Subscribe!

Join Now to Subscribe to this Podcast
  • Visit Website
  • RSS
  • Artist: Happy Messy Baliar Oodrog Podcast
  • Copyright: All rights reserved

Podcasts:

 OkoD Audio Experience - Балиар өөдрөг залуусын хөдөлгөөн! | File Type: audio/mpeg | Duration: 00:52:56

Ирээдүйдээ амжилттай, их юм амжуулдаг олон зүйлийг хийдэг мундаг нэгэн байхын тулд хамгийн энгийн эхний алхам нь зүгээр л өөдрөг нэгэн байх!

 OkoD Audio Experience - Амжилтад хүрмээр байвал илжиртлээ унт! | File Type: audio/mpeg | Duration: 00:59:04

Саяхан би Таиландад чуулга уулзалт зохион байгуулж байх үед манай байгууллагын “Techstars” үүсгэн байгуулагч амжилттай энтрепренер David Brown гэдэг хүн оролцогчдод хуваалцсан нэг сонирхолтой зүйл нь өдөр болгон 9 цаг унтдаг тухай байв. Энэ яриаг олон хүн сонсоод дотроо энтрепренер хүний ажлын ачаалал, ажил амьдралын тэнцвэрийн талаар бодсон нь дамжиггүй. Би ч гэсэн гайхаж байснаа нуух юун. Гэхдээ удаан хугацаанд судлаад үзэхэд унтаад алдагдаж буй цагийн хариуд бие болон сэтгэхүйд гарч байгаа энергийн болон бусад төрлийн нөхөн сэргээлтийг харвал ашигтай тохиролцоо болж байгаа юм. Бүтэн нийтлэллийг унших: https://medium.com/gammastate/%D0%B0%D0%BC%D0%B6%D0%B8%D0%BB%D1%82%D0%B0%D0%B4-%D1%85%D2%AF%D1%80%D0%BC%D1%8D%D1%8D%D1%80-%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B2%D0%B0%D0%BB-%D0%B8%D0%BB%D0%B6%D0%B8%D1%80%D1%82%D0%BB%D1%8D%D1%8D-%D1%83%D0%BD%D1%82-932fda4d2c4

 PUPodcast- Харилцааны чадвартай болох S1 Ep9 | File Type: audio/mpeg | Duration: 00:36:06

Энэ удаагийн дугаараар балиар өөдрөг залуус болгоны мэдэх Око ах маань энэ дугаарт оролцлоо. Монголд цөөн хэдэн хоног өнгөрүүлж байх үеээр амжиж барин хамтдаа Харилцааны чадвар түүнийг эзэмших гэх мэт сэдвээр нээлттэй буу халаж энэ удаагийн подкаст-г хийлээ. Та бүхэнд таалагдана гэдэгт найдаж байна !

 OkoD Audio Experience - Байнга үргэлж ирдэг асуултууд | File Type: audio/mpeg | Duration: 00:57:17

Хэрэв та бүхэн миний Instagram хуудсыг харсан бол сүүлийн хоёр сарын хугацаанд би нээлттэй асуулт хариулт явуулан олон асуултад хариулсан билээ. Өнөөдрийн Подкастаар тухайн ирж буй асуултуудаас хамгийн их байнга шахуу давтагдаж байгаа 10 асуултын хариулттайгаар хүргэж байна. Танд хэрэгтэй зүйлс байна гэдэгт найдаж байна. Hийтлэл унших: https://medium.com/okod/%D1%84-a-%D0%BA%D1%8E-okod-aeb229f62268

 OkoD Audio Experience - Та өөрийн эргэн тойрны таван хүний дундаж. | File Type: audio/mpeg | Duration: 01:01:51

Хүн гэдэг ер нь нийгмийн амьтан. Бид амьдралын хэв маягаа дахин нэг харвал амьдралын бүхий л хугацааны турш нийгмийн аль нэг хэсэгтэй салшгүй хамааралтай хамт аж төрж амьдардаг. Бидний ажил хөдөлмөр, хүсэл мөрөөдөл, хичээл зүтгэл хамтран оршиж, ажиллаж буй хүрээлэл, орчин, эргэн тойрны хүмүүсээс хамаардаг. Гэхдээ эргэн тойрны бүхий л хүмүүстэй бид дотно харилцаа өрнүүлж чаддаггүй. Хүн гэдэг амьтан дунджаар 5 хүнтэй гүнзгий чанартай харилцааг бий болгож тэдний нөлөөлөлд амьдарч басхүү тэдэнд нөлөөлж байдаг.

 OkoD Audio Experience - Тэрбумтаны хувийн аралд очсон нь... | File Type: audio/mpeg | Duration: 00:55:11

Энэ амьдралдаа хийж байсан хамгийн урт, хамгийн хол дэлхийг тойрж очсон, хамгийн үнэтэй мөн маш их зүйлийг сурч авсан аялал байлаа. Richard Branson-ийн арал дээр.

 OkoD Audio Experience - Сошиал цэвэрлэгээ! | File Type: audio/mpeg | Duration: 00:32:20

Өнөөдрийн энэ хурдацтай хөгжлийн эрин үед бид бүхэн өдөр тутамдаа ухаалаг утас, интернетын хэрэглээ асар өндөр болсон. Үүнтэй ч зэрэгцээд сошиал мэдиа олон нийтэдтэй харьцах орчин маань олон олон аргаар солигдон өөрчлөөгдсөөр байна. Твиттер, Фэйсбүүк, Инстаграм, Снапчат болон тикток гээд бүхий л энэ зүйлийн хэрэглээг зөв болгохгүй л юм бол өнөөдрийн бид нарын амьдралд гарах хор уршиг дэндүү олон болж байна. Гэх мэтчилэн энэ сэдэвийн талаар подкаст болгож ярилцлаа.. Санал сэтгэгдэл асуух асуултаа нээлттэй явуулаарай! Сонсогч та бүхэндээ баярлалаа.

 OkoD Audio Experience - Том юм ярилгүй зүгээр л эдгээрийг хийгээд сурчих! | File Type: audio/mpeg | Duration: 00:57:26

Том зургаараа бид гадаад хэл, олон тал сэтгэхүйтэй янз бүрийн хүмүүстэй ажиллаж харилцах чадвартай, өөрийн чиглэлд хамаарах гүнзгий мэдлэг, дэлхийн эдийн засгийн талаар болон ерөнхий мэдлэгийн суурьтай, хувь хүний хариуцлагатай зан чанартай, зөв дадал зуршилтай, мэдээ ч хэрэг Moral and ethical буюу зөв ёс зүйтэй хүн байх шаардлагатай. Гэхдээ дээрх том чадваруудыг эзэмшихэд урт хугацааны хөдөлмөр шаардагдах тул уг нийтлэлээр аль болох жижиг, хамгийн хялбар ч маш чухал чадваруудын жагсаалт гаргахыг зорилоо. Бүтэн нийтлэл : http://bitly.com/2vJIF7H

 OkoD Audio Experience - Мөрөөдлөө биелүүлэх нууц жор. | File Type: audio/mpeg | Duration: 01:04:10

Зөв хүн, зөв цагтаа, зөв газартаа! Хэрэв та намайг мэдэх бол би байнга өөрийгөө хамгийн азтай хүн гэж хэлдэг. Гэхдээ би аз гэдэг зүйлийг зүгээр хүлээгээд суудаг гэнэн хүн биш. Би азыг бий болгохын тулд зөв цагтаа, зөв газартаа байнгын бэлтгэлтэй байх хэрэгтэйгээ мэддэг. Таны харж байгаагаар би өөрийн азыг бий болгодог гэсэн үг. Би дахин дахин өөрийн амьдралдаа азыг өөрөө бий болгоод болохоор өөрийгөө маш азтай хүн гэж хэлдэг. Бүтэн нийтлэллийг унших: https://goo.gl/x26Ttc

 OkoD Audio Experience - Үүсгэн байгуулагч, Шантрал, Стресс болон Ядрах тухай! | File Type: audio/mpeg | Duration: 00:59:53

Стартап-ийн үүсгэн байгуулагчийн ажил гэдэг байнга стресс, өдөр бүр шантрал явагдаж байдаг. Мөн ядарч байдаг. Харин энэ болгонод бууж өгөлгүй яаж хариу үйлдэл хийх үү, Сэтгэл зүйн эрүүл мэнд болоод биеийн эрүүл мэндэд стресс ч нөлөөлдөг байхад яаж арга хэмжээ авах уу гэх мэт сэдэвүүдээр энэ дугаартаа талаар ярилаа.

 OkoD Audio Experience - Мэнтортэй болох ... Өсөх арга! | File Type: audio/mpeg | Duration: 00:58:55

Энэ удаагын подкаст дугаараар Ментортой болох, хэрхэн ментор хүмүүст өөрийгөө бусдад зөв ойлгуулах мөн түүнчлэн ментор болсоноороо хэрхэн менторлож зөвлөж явах. Энэ бүхний нийлбэр өсөх аргын талаар ярилцлаа.

 OkoD Audio Experience - Эрс илэн далангүй, туйлын үнэнч байдал | File Type: audio/mpeg | Duration: 00:53:16

Олон судалгаанаас үзэхэд өндөр бүтээмжтэйгээр хамтран ажиллаж буй хүмүүсийн суурь нь итгэл үнэмшил байдаг. Энэ итгэл үнэмшлийг үүсгэх нэг соёл нь эрс илэн далангүй, туйлын үнэнч байдал юм. Хувийн болон байгууллагын асуудлаа хамтрагчидтайгаа эрс илэн далангүй хуваалцсанаар нэг нэгэндээ итгэл үнэмшил үүсгэх нь уг соёлын гол үнэ цэнэ билээ. Бүтэн нийтлэл унших: https://goo.gl/QLSfj7

 OkoD Audio Experience - Амарч чадахгүй байгаа нь ажиллаж чадахгүй байгаагийн шинж! | File Type: audio/mpeg | Duration: 00:50:23

Бидний мэдэх шилдэг лидерүүд болох Warren Buffet, Bill Gates, Jeff Bezos нар бүгд нэг ижил зуршилтай! Тэд өдөр бүр хамгийн багадаа 7 түүнээс дээш цаг унтаж амрахыг хичээдэг. Энэ нь илүү өндөр бүтээмжтэйгээр ажиллах, бизнесийн зөв шийдвэрүүдийг гаргах, шинийг сэтгэдэг бүтээлч хүн болоход гол нөлөөг үзүүлдэг гэдэгтэй санал нийлдэг.Тэгэхээр нэг шөнийн нойроо сайн авах, ганц болон олон өдрөөр амарч сурах нь бидэнд олон талаараа өөрийнхөө бүрэн чадамжаар ажиллах боломжийг олгох гол нууц юм. Бүтэн нийтлэллийг унших: https://goo.gl/2GPwPt

 OkoD Audio Experience - Бясалгал гэдэг аймаар зүйл! | File Type: audio/mpeg | Duration: 00:54:20

За миний лайв болон бусад нийгмийн сүлжээгээр асууж байгаа асуултын зарим нэг хариултад бясалгал гэх үг цөөнгүй гардгийг та бүхэн мэдэх биз. Ганцхан би гэлтгүй амжилттай яваа эрхмүүд өөрийн бүрэн чадамжид тэмүүлж буй хүмүүс ч аз жаргалтай бүтээмжтэй байхад бясалгал нөлөөлдөг гэдэгтэй санал нийлдэг. Би ч мөн адил. Тэгэхээр өнөөдрийн нийтлэлээр бясалгалын тухай олон заавар зөвлөгөөг өөрийн өнцгөөс дэнслэн, бизнесийн завгүй ертөнцөд би гэх хүн хэрхэн бясалгалын ашиглаж сурсан одоо ашиглаж байгаа тухай туршлага хуваалцан ярилцах гэж байна. Бүтэн нийтлэл унших: https://goo.gl/ABhKHE

 OkoD Audio Experience - 2018 он Өөрийгөө Олсон Жил | File Type: audio/mpeg | Duration: 00:58:40

Би жил бүрийн төгсгөлд тухайн жилээ дүгнэн өөрийгөө шинээр тодорхойлон багцалж олон хүний адилаар дүгнэлт бичдэг. 2018 он миний хувьд өөрийн маш олон мөрөөдлийг биелүүлсэн, өөрийгөө өөр төвшинд таньж чадсан хамгийн онцгой жилүүдийн нэг болж өнгөрлөө. Биелсэн мөрөөдлүүдээ товчхон дурдахад би Squash-ын спортоор Монгол улсаа төлөөлөн Азийн наадамд оролцсон, Анд глобал компани нь Techstars-ын олон улсын хурдасгуурт хамрагдсан анхны Монгол компани болсон, мөн гадны зах зээлд анх удаа технологи дээр суурилсан үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэсэн Монгол компани болсон. Мөн Workcentral Mongolia, Startup Mongolia хоёр байгууллага маань нэгдэж START гэдэг томоохон бүтэц болж хувирсан. Миний Ази хариуцан ажилладаг Techstars компанийн хувьд бид нар Сингапурт хурдасгуур хөтөлбөрөө нээж мөн Ази дахь байр сууриа илүү баталгаажуулж чадсан. Эцэст нь хэлэхэд миний хувь хүнд маань хамгийн тохирсон чухал гарааны бизнес болох Гамма-г багийнхантайгаа эхлүүлсэн. Бүтэн нийтлэл унших: https://bit.ly/2s4jGY3

Comments

Login or signup comment.