Happy Messy Baliar Oodrog Podcast show

Happy Messy Baliar Oodrog Podcast

Summary: Балиар өөдрөг подкаст нь өөдрөг үзэлтэй, амжилтанд тэмүүлэх хүсэлтэй, хөдөлмөрлөхөд бэлэн, эерэг өсөх хандлагатай эрүүл монгол "балиар өөдрөг" залуусын сонсох подкаст суваг юм. Таалагдсан бол найзуудтайгаа хуваалцана гэдэгт итгэлтэй байна. Subscribe!

Join Now to Subscribe to this Podcast
  • Visit Website
  • RSS
  • Artist: Happy Messy Baliar Oodrog Podcast
  • Copyright: All rights reserved

Podcasts:

 Бөх нойрсох | HappyMessyHumans | EP2 | File Type: audio/mpeg | Duration: 00:44:02

Өнөөдрийн дугаарт бид 2 нойрондоо анхаарч эхлэхэд шууд хэрэгжүүлж болох алхмууд, давуу тал болон ач холбогдлуудыг хуваалцлаа. Бүтээмжтэй байх, мэдлэгтэй болох, өндөр албан тушаалд ажиллах, эрүүл байхыг хүсдэг. Тэгвэл үүнд нөлөөлөх эхний зүйл бол нойр. Бид хангалттай сайн нойр авч амарч байж цаашдын ажил үйлсээ бүтээнэ. Нойрондоо анхаарч ач холбогдол өгч эхлэхэд дараа дараагийн алхмууд амар болж эхэлдгийг сануулахад таатай байна. Happy Messy Humans Mongolia подкастаараа сэтгэл зүй, бие махбод, хайр дурлал, санхүү гэх бүх л сэдвээр шударга, нүцгэн яриаг хүргэх болно! Happy Messy Humans Mongolia-ын хөтлөгчид бол OkoD, Enkhbolor! Instagram.com/okod Instagram.com/enkhbolorg Happy Messy Humans-ыг дагаарай Instagram.com/iamhappymessy.mn Instagram.com/iamhappymessy

 OkoD Audio Experience #65 Баяртай 2020 | File Type: audio/mpeg | Duration: 00:59:51

2020 оны сүүлийн дугаарт With Love NQ подкастын хөтлөгч Энхболортой дахин ярилцаж 2021 ондоо анхаарах зүйлсийн талаар хуваалцлаа. Хэрэв та энэ жил хүссэн зүйлээ эхлүүлж чадаагүй, ямар нэгэн бүтэлгүйтэлтэй тулгарсан бол танд бүхнийг дахин ЭХЛЭХ боломж ХЯЗГААРГҮЙ байгаа шүү! 2021 оноо халуун дулаанаар угтаж Балиар Өөдрөг байгаарай. Instagram.com/okod Instagram.com/enkhbolorg

 OkoD Audio Experience #62 Урьдчилан сэргийлэх УРЛАГ | File Type: audio/mpeg | Duration: 00:22:51

Бид нар эрүүл байх гэдгийг мэддэг хэрнээ ӨВДСӨН хойноо л эмнэлэгт очиж анхаардаг. Цагийн юмыг цагт хийх хэрэгтэй гэдэг хэрнээ цагийг нь тулгаж хийдэг. Тэгвэл бид яагаад нөхцөл байдал хүндрэхээс өмнө урьдчилан сэргийлж анхаарч болохгүй гэж... Би өвчнөөс ангижрах гэж БИШ эрүүл байх өөрийн дээд түвшинд хүрэхийн тулд дасгал хөдөлгөөн хийж эмнэлэгт очиж өөрийгөө оншилдог. Өнөөдрийн сэдвээр урт болон богино хугацааны ханлага, амжилттай амжилтгүй хүмүүсийг ялгадаг зүйл, байнгийн бэлтгэлтэй байх талаар хуваалцлаа. Instagram.com/okod

 OkoD Audio Experience #61 Мацаг Барих | File Type: audio/mpeg | Duration: 00:28:39

Хүмүүс бид анхнаасаа байгалийн онцлогоор мацаг барих, хоол идэхгүй байх байгалийн горим байсан. Харин сүүлийн үед амьдарлын стиль болон янз бүрийн зүйлээс болж энэ нь эвдэгдэж байгаа. Өнөөдрийн дугаараар би яагаад, ямар аргаар мацаг барьдаг болон түүний үр дүн давуу талыг хуваалцлаа. instagram.com/okod

 OkoD Audio Experience #60 Айдас, мөрөөдлөөр ХӨТЛӨГДӨХ | File Type: audio/mpeg | Duration: 00:26:03

Бид бүгд л сайнтай муутай оршин амьдарч байдаг. Тэгвэл тэр муу зүйлс болох ЭГО, уур уцаар, стресс яг хаанаас ундардаг юм бол? Энэ асуултын хариултыг танд үлдээе. Би сүүлийн 2-3 жилийн хугацаанд өөрийн бие физиологийн эрүүл мэнддээ ахнаарч ирсэн. Харин энэ оны 3 сараас эхлэн СЭТГЭЛ зүйн эрүүл мэнддээ идэвхитэй анхаарах болсон. Сэтгэл зүйчтэй уулзаж, ном уншиж, бясалгал хийж, өөрөө өөр лүүгээ өндийн харж эхэлсэн. Яагаад энэ туршилтыг хийх болсон, ямар ахиц өөрчлөлт гарсан талаар өнөөдрийн дугаарт ярилцлаа.

 OkoD Audio Experience #50 Ирээдүй цагийн үр дүн ӨНӨӨДӨР | File Type: audio/mpeg | Duration: 00:24:55

Шинэ сар, шинэхэн дугаар! Бид нар амьдралд богино хугацааны шийдэмгий байдал болон урт хугацааны алсын хараатай байх гэсэн 2 туйлийн хооронд амьдардаг. Өнөөдрийн дугаарт энэ 2 туйлийн сөрөг болон давуу тал болоод хэрхэн тэнцүүлж хувьсан өөрчлөгдөх талаар ярилцлаа. Instagram.com/okod

 Чиний хүн | With Love NQ | EP3 | File Type: audio/mpeg | Duration: 00:18:25

instagram.com/enkhbolorg Бидний амьдралд цорын ганц жинхэнэ хайр тохиодог гэдэгт та итгэдэг үү? Дэлхий дээр байгаа 7 тэрбум хүнээс тэрийгээ олох мөн тэр хүн чинь яг мөн болохыг яаж мэдэх үү?

 Personal Energy Management | PUpodcast EP38 | File Type: audio/mpeg | Duration: 01:07:47

Та бүхэндээ нэгэн онцгой дугаарыг хүргэхээр бэлдлээ. Хувь хүний бүтээмж, өсөлтийн нэгэн хэсэг нь "Energy management" билээ. Тэгвэл энэ удаа Ray Man бидэн хоёр энэхүү сэдвийн хүрээнд чанартай зөвлөгөө, туршлага ярилцсан бөгөөд өглөөнөөс авахуулаад хэрхэн өндөр энерги, ажил амьдралын бүтээмжтэй байх талаар энэхүү дугаараас сонсох боломжтой. @manray__ @purevsurenby Youtube суваг: https://www.youtube.com/channel/UCFmahqAwG0KxnbCtKjmlewg

 Эмэгтэй Хүн | With Love NQ | EP2 | File Type: audio/mpeg | Duration: 00:31:33

instagram.com/enkhbolorg Бид гэр бүл салалтын талаар нэлээдгүй их зүйл сонссон. Зарим хүмүүс "Шууд сал" л гэж хэлдэг. Гэхдээ яг үнэндээ салах бол хамгийн амархан шийдвэр байх. Намайг салж байхад найз маан "Энкү, чи өөрийнхөө зүгээс хийж чадах байсан бүхнээ хийсэн үү?" гэж асуудаг байж билээ. Энэ подкастаар бүсгүйчүүддээ хандаж асуух хэдэн асуулт байна. / Жич: Эрчүүддээ бол тусдаа дугаараар хандана/

 OkoD Audio Experience #49 Буян дааж амьдардагтай адил АНХААРАЛ дааж АМЬДАР | File Type: audio/mpeg | Duration: 00:22:54
 Эхэлсэн бол ДУУСГА | PUpodcast EP37 | File Type: audio/mpeg | Duration: 01:08:43

@purevsurenby @tomsdesignlifestyle

 Хувиа Хичээгч | With Love NQ | EP1 | File Type: audio/mpeg | Duration: 00:18:53

Өөрийгөө хайрлах аялалыг эхлүүлсэн нь.... 13 жилийн турш бүтээсэн амьдралын нэг хэсэгтээ цэг тавиад явж байхад ихээхэн зүйлийг ухаараахад тусласан нийтлэлийн талаар... Таалан соёрхоно уу. Instagram.com/enkhbolorg

 With Love NQ Intro | File Type: audio/mpeg | Duration: 00:08:22

Удаж удсаны эцэст анхны подкастаа хүргүүлж байна. Харилцаа, хайр, гэр бүл, карьер, г.м. зөндөө олон амьдралын сэдвийн талаар та бүхэнтэйгээ үзэл бодлоо хуваалцаж цаашид сонирхолтой зочдыг урих болно. Instagram.com/enkhbolorg

 OkoD Audio Experience #48 Идэвхитэй, идэвхигүй орлого | File Type: audio/mpeg | Duration: 00:41:02

Instagram.com/okod Миний хувьд мөнгө олохыг ИДЭВХИТЭЙ орлого болон ИДЭВХИГҮЙ орлого гэж хуваадаг. Өнөөдрийн дугаарт идэвхитэй, идэвхигүй орлогийн ялгаа болон хийх тохиромжтой цаг, хйихэд юу шаарддаг гэх мэтчилэн хүмүүсийн дунд байдаг буруу ээдрээтэй ойлголтын талаар хуваалцлаа. Мөнгөтэй холбоотой өмнөх дугаар: https://bit.ly/2UPKNES Сэдэвтэй холбоотой нийтлэл: https://bit.ly/3fu7hDy Instagram.com/okod

 Миний хань миний ХАМТРАН ҮҮСГЭН байгуулагч GERU startup | PUpodcast EP36 | File Type: audio/mpeg | Duration: 00:43:10

Зээ залуусаа та бүхэндээ өдрийн мэнд! Ингээд энэ удаа Geru-н хамтран үүсгэн байгуулагч А.Хулангоотой ярилцсан дугаарыг хүргэж байна. @Purevsurenby @geru.mongolia Podcast soundtrack @bodi-khuu

Comments

Login or signup comment.