Happy Messy Baliar Oodrog Podcast show

Happy Messy Baliar Oodrog Podcast

Summary: Балиар өөдрөг подкаст нь өөдрөг үзэлтэй, амжилтанд тэмүүлэх хүсэлтэй, хөдөлмөрлөхөд бэлэн, эерэг өсөх хандлагатай эрүүл монгол "балиар өөдрөг" залуусын сонсох подкаст суваг юм. Таалагдсан бол найзуудтайгаа хуваалцана гэдэгт итгэлтэй байна. Subscribe!

Join Now to Subscribe to this Podcast
  • Visit Website
  • RSS
  • Artist: Happy Messy Baliar Oodrog Podcast
  • Copyright: All rights reserved

Podcasts:

 Санаагийн подкаст: Зочин ОРЧУУЛАГЧ - Д.БОЛОРТУЯА | File Type: audio/mpeg | Duration: 01:12:05

Энэ удаагийн дугаарт Швейцарь улсад амьдран суугаа, орчуулагч Доржийн Болортуяа эгчтэй ярилцлаа. Цагаач зохиолчдын дунд нэр хүндтэй Унгар, Швейцарь зохиолч "АГОТА КРИСТОФ"-ийн "ТОМ ДЭВТЭР", "НОТОЛГОО", "ГУРАВ ДАХЬ ХУДАЛ" зохиолуудыг Монгол хэлнээ орчуулснаар нь Д.Болортуяа эгчийг ихэнхи уншигчид маань таниж байгаа байх. Амралтаараа Монголд амраад явах хугацаандаа мөн орчуулсан Агота Кристофийн "БИЧИГ ҮСЭГГҮЙ ХҮН" номынхоо нээлтийг хийж, подкастанд маань оролцоод явлаа. Ингээд тухлан сууж, таалан сонсоорой~! Facebook хаяг: https://www.facebook.com/bolortuya.dorj

 Санаагийн подкаст: Нитобэ Иназо "БУШИДО Япон үндэстэний ёс зүйн цогц" номын хэсгээс | File Type: audio/mpeg | Duration: 00:24:00

Японы эрдэмтэн Нитобэ Иназо нь өөрийн орны самурайн ёс зүй өдгөө хүртэл тусгалаа олон явсаар буйг Европын орноо онол маягаар таниулсан хүн. Уг ном Япон судлаач, орчуулагч Д.Төмөрбаатар гуайн орчуулгаар 2007 онд Улаанбаатарт хэвлэгдэж байжээ. Энэхүү номын 11р бүлэг "ӨӨРИЙГӨӨ ЭЗЭМДЭХ УРЛАГ"-н хэсгийг уншлаа. Хүлээн авна уу.

 MOT MUNKHJINO #2 Дараагийн Зочин Хэн Гээч? | File Type: audio/mpeg | Duration: 01:00:23

Отгонбаатарын Мөнхжин миний бие ээлжит дугаараараа СТАРТ байгууллагын захирал Б. Золбоотой хамт ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ, АЛДАА, ОНОО, САНХҮҮГИЙН САХИЛГА БАТ гэх мэт амьдралд тэр бүр яригддаггүй ч мэдчихвэл амьдрал илүү БАЛИАР ӨӨДРӨГ болдог сэдвүүдийн талаар чөлөөтэй ярилцлаа. НАРТАЙ САЙХАН НАЛГАР НАМАРТАА ЦОГЛОГ БАЙГААРАЙ, ЗАЛУУСАА!

 Ажлын төв #4 Б.Энхзаяа "ЭМПАТИ" | File Type: audio/mpeg | Duration: 00:55:54

Амт, чанар, үйлчилгээгээрээ Монголд тэргүүлэгч “Rosewood Kitchen+Enoteca”-г үүсгэн байгуулагч Энхзаяатай энэ удаагийн дугаараар ярилцаж, үйлчилгээний ажлын тухай, эмпати, хүнийг ойлгох чадвар, ажил болон хамт олноо хэрхэн удирдан, зохион байгуулдаг арга барилаас АЖЛЫН ТӨВ ПОДКАСТ хуваалцлаа.

 OkoD Audio Experience - Ажил, амьдралыг хослуулах тухай... хоёр талд хожих хандлага | File Type: audio/mpeg | Duration: 00:33:43

Ажилдаа амжилттай, амьдралаа тэнцвэртэй авч явахын гол нууц нь хувийн зохион байгуулалт, дадал зуршил байдаг. Тэгвэл энэ удаагийн подкастаар энэхүү чадварыг хэрхэн өөриймшүүлж, урт хугацаандаа тэнцвэртэй байлгах талаар ярьлаа.

 ОУ-Д ОГШИЖ АЖИЛЛАХ НЬ #PUpodcastS2E4 | File Type: audio/mpeg | Duration: 00:46:36

ОУ-Д ОГШОЖ АЖИЛЛАХ НЬ Урлагын ертөнцийн тогоонд чанагдаж буй залуу уран бүтээлч жүжигчин Сэрчмаа энэ удаа зочноор оролцлоо. Тэрээр 4 настайгаасаа нурагч өдгөө 22 настай дэлхийн шилдаг уран нуграачдын нэг болж Монгол нэрээ ОУ-н тавцанд өргөн ажиллаж хөдөлмөрлөж буй гайхалтай эмэгтэй бөгөөд энэ удаагийн дугаараар ОУ-д ажиллах амьдрах талаар ярилцлаа. Сэрчмаадаа улам их амжилт аз жаргалын хүсье !!! Та бүхэнд энэ удаагийн бидэн хоёрын дугаар таалагдана гэдэгт найдаж байна. https://www.instagram.com/serchma_a/ https://www.instagram.com/purevsurenby/ @Serchma_a @Purevsurenby

 Ажлын төв #3 Б.Одбаяр- "Балиар бүтээлч" | File Type: audio/mpeg | Duration: 00:41:34

Брэндинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлтээрээ Монголд тэргүүлэгч “Brainstorm Marketing Agency”-ийн үүсгэн байгуулагч Одбаяртай энэ удаагийн дугаараар ярилцаж бүтээлчээр ажилладаг арга барилаас нь хуваалцав. 2013 онд үүсгэн байгуулагдсан Brainstorm Marketing Agency-г эхлүүлсэн, ямар арга барил, зарчмаар ГОЛ НЬ БҮТЭЭЛЧ-ээр ажилладаг тухай Ажлын төв подкастаас сонсоорой.

 OkoD Audio Experience - Яг одоо бизнес эхлэх бодолтой надад 5 сая төгрөг байна, яаж эхлэх вэ? | File Type: audio/mpeg | Duration: 00:44:20

Энэ удаагийн подкастаар Instagram дээр ирсэн ''Яг одоо бизнес эхлэх бодолтой надад 5 сая төгрөг байна гэж бодоё. Яаж эхлэх вэ? '' асуултын дагуу сонирхолтой сэдвээр ярьлаа.

 Санаагийн подкаст - Зочин зохиолч: Б. ШҮҮДЭРЦЭЦЭГ "ХАГАЦАШГҮЙ" романы тухай | File Type: audio/mpeg | Duration: 01:12:43

"Домогт Ану хатан", "Үүлэн хээтэй орчлон", "Хүйлэн огторгуйн заадас" гэх бүтээлүүдийн зохиолч Б. Шүүдэрцэцэг эгч маань өөрийн бичсэн роман болох "Хагацашгүй" бүтээлийнхээ талаар болон Улс төрийн Их Хэлмэгдүүлэлт, эмэгтэй хүний сонголт хийх эрх чөлөө, үзэл бодол, Монголын түүхийн талаар мөн уншигчийн хүрээн дэх сэдвүүдээр ярилцлаа. /Аан тийм, кафед сонсогдох чимээнд бүү түүртээрэй. Ярианд маань "халах" аваас, чимээ аяндаа өөрөө тийм ч түүртэй санагдахаа болино оо гэж найдаж байна./ Хүлээн аван сонсоно уу.

 #AskSeegii S1E3 - Димедрол ууж унтах нь зѳв үү? | File Type: audio/mpeg | Duration: 00:35:39

#AskSeegii S1E3 - Димедрол ууж унтах нь зѳв үү? by Baliar Oodrog Podcast

 Санаагийн подкаст - Виктор Франкл "ХҮМҮҮНИЙ УТГА УЧРЫН ЭРЭЛД" + зочин, сэтгэл судлаач Д.Лхамсүрэн | File Type: audio/mpeg | Duration: 00:53:18

Венийн сэтгэл судлаач Виктор Франкл (1905-1977) нь Логотерапист, орчин цагийн сэтгэл засалд Экзистенциализмыг нэвтрүүлсэн суут сэтгэгч юм. Түүний "Man's search for meaning" буюу "ХҮМҮҮНИЙ УТГА УЧРЫН ЭРЭЛД" хэмээн орчуулагдсан хураангуй номын талаар, сэтгэл судлаач Д.Лхамсүрэнтэй хамтдаа ярилцлаа. Орчуулагч: Л.Энхтүшиг Зочин: Д.Лхамсүрэн (https://medium.com/@mrlkhamsuren)

 Өгүүллэг#1 Кэтрин Мэнсфилд Канар Бялзуухай | File Type: audio/mpeg | Duration: 00:12:32

Кэтрин Мэнсфилдийн 'ганцаардлын' тухай өгүүлэх "Канар бялзуухай" хэмээх өгүүллэгийг уншлаа. Орчуулсан: Г.Сугиррагчаа Уншсан: Ц.Ариунсанаа

 Санаагийн подкаст - Эрих Фромм "Даган зохицох үзэгдэл"-ийн тухайд | File Type: audio/mpeg | Duration: 00:40:32

Хүнлэг энэрэнгүй /humanistic/ Философич, Сэтгэл судлаач Эрих Фромм /1900–1980/-н "Fear of Freedom" буюу "Эрх чөлөөнөөс дайжихуй" номын хэсэг болох ДАГАН ЗОХИЦОХ ҮЗЭГДЭЛ-ийн хэсгийг уншлаа. Фроммын өөрийн ажигласан хэд хэдэн кэйсийг дурдсан нь түүний судалгааг илүү ойлгоход туслана гэж найдаж байна :)

 Санаагийн подкаст - Алфред Адлер "ДОТНО ХАРИЛЦАА"-ны тухайд. | File Type: audio/mpeg | Duration: 00:33:48

Венийн сэтгэл судлаач Алфред Адлер нь бид бүхний сайн мэдэх Зигмунд Фройд, Карл Юнг нартай нэгэн үед мөр зэрэгцэн бүтээлээ туурьвиж байсан бөгөөд өдгөө БОДГАЛЬ СЭТГЭЛ СУДЛАЛ-ын эцэг гэдгээрээ сэтгэл судлалын түүхэнд тэмдэглэгдсэн хүн юм. Түүний "Амьдралын тухай шинжлэх ухаан" номын 11р бүлэг болох "ДОТНО ХАРИЛЦАА" бүлгийн хэсгээс мөн Адлер гэж хэн байв? гэдэг талаар ярьсан болно. Ашигласан ая: John Coltrane - In A Sentimental Mood Miles Davis & John Coltrane - Kind of blue Ryo Fukui - Early Summer Ella Fitzgerald - Bewitched Bothered and Bewildered

 OkoD Audio Experience - Хэрхэн өөртөө итгэлтэй болох вэ? | File Type: audio/mpeg | Duration: 00:31:22

*Энэ удаагийн дугаарын ивээн тэтгэгч "Flemme Complexe".

Comments

Login or signup comment.