Happy Messy Baliar Oodrog Podcast show

Happy Messy Baliar Oodrog Podcast

Summary: Балиар өөдрөг подкаст нь өөдрөг үзэлтэй, амжилтанд тэмүүлэх хүсэлтэй, хөдөлмөрлөхөд бэлэн, эерэг өсөх хандлагатай эрүүл монгол "балиар өөдрөг" залуусын сонсох подкаст суваг юм. Таалагдсан бол найзуудтайгаа хуваалцана гэдэгт итгэлтэй байна. Subscribe!

Join Now to Subscribe to this Podcast
  • Visit Website
  • RSS
  • Artist: Happy Messy Baliar Oodrog Podcast
  • Copyright: All rights reserved

Podcasts:

 Санаагийн подкаст - Эрих Фроммын "ЭРХ ЧӨЛӨӨНӨӨС ДАЙЖИХУЙ" номын хэсгээс. | File Type: audio/mpeg | Duration: 00:39:04

Хүнлэг энэрэнгүй /humanistic/ Философич, Сэтгэл судлаач Эрих Фромм /1900–1980/н тухай, түүний "FEAR OF FREEDOM" буюу "ЭРХ ЧӨЛӨӨНӨӨС ДАЙЖИХУЙ" хэмээн орчуулагдсан номын тухай, мөн 4р бүлэг болох ОРЧИН ҮЕИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ АСУУДАЛД ХОЛБОГДОХ ХОЁР ХҮЧИН ЗҮЙЛ бүлэгийн хэсгээс уншлаа. Энэ дугаараас та бүхэн өдөр бүрийн автаж явдаг өнөөгийн нийгмийн төрх байдал, түүнтэй зөрчилдөж яваа өөрсдийнхөө тухай илүү зүйлсийг мэдэж авч магадгүй юм. Санал, сэтгэгдэлээ үлдээгээрэй!

 Санаагийн подкаст - ХҮН САНДАЛ өгүүллэгийн хамт ЭДОГАВА РАМПОГИЙН тухай | File Type: audio/mpeg | Duration: 00:33:37

Магадгүй та триллер, детектив төрлийн уран зохиолд дуртай бол Японы зохиолч Эдогава Рампог андахгүй мэдэх буй заа. 1. Цаг хугацаа хэлнэ -номонд Эдогава Рампогийн талаархи утга зохиол судлаач Бямбанямын тэмдэглэлийн хэсгээс, мөн 2. ХҮН САНДАЛ өгүүллэгийг сонсохоор та бүхэндээ хүргэлээ. Түүний зохиолуудыг, орчуулагч Д.Дашмөнхийн орчуулгаар "Хүн сандал", "Сүүдэрт гэтэх албин" зэрэг номуудаас унших боломжтой. Хэрвээ орчуулагчтай ярилцсан ярилцлагыг сонсохыг хүсвэл өмнөх дугаарууд дунд минь буй бөгөөд, санаж байвал Тагтаа.мн дээр мөн нийтлэгдэж байсан билээ. За, тохь тухаа олоод сонсоод, сэтгэгдэлээ үлдээхээ мартуузай! баярлалаа :)

 Санаагийн подкаст-ЦАГ ХУГАЦАА ХЭЛНЭ номын хэсгээс "ШУВУУ ШИГ АМЬДРАХ ХҮМҮҮНИЙ НҮД ТУНГАЛАГ" | File Type: audio/mpeg | Duration: 00:16:38

Утга зохиол судлаач У.Бямбанямын ЦАГ ХУГАЦАА ХЭЛНЭ уран зохиолын эсээ түүврийн хэсгээс, 160р хуудсанд байрлах Батжаргалын Одгэрэл найрагчийн тухай бичвэрийг уншлаа. Уг номын тухай бүрэн бүтэн яриаг сонсохыг хүсвэл Тагтаа паблишингийн подкастаар зочлоорой!

 OkoD Audio Experience - Хэрхэн өөртөө итгэлтэй болох вэ? | File Type: audio/mpeg | Duration: 00:30:34

Өөртөө итгэлтэй болох гэдэг төрөлхийн зүйл биш харин хичээл зүтгэл тууштай оролдлогын үр дүнд бий болдог зүйл. БАЛИАР ӨӨДРӨГ байх нь өөртөө итгэлтэй болохын энгийн алхам юм шүү!

 Санаагийн подкаст - Найдвараа хувьсгахуй Erich Fromm | File Type: audio/mpeg | Duration: 00:19:03

Санаагийн подкаст - Найдвараа хувьсгахуй Erich Fromm by BOO Podcast

 #AskSeegii S1E2 - Ѳдѳрт 20 минут алхавал нойр сайжрах уу? | File Type: audio/mpeg | Duration: 00:28:27

AskSeegii подкастын энэ удаагийн дугаараар нойр болон алхалтын хоорондын хамаарлыг мэргэжлийн дасгалжуулагчтай ярилцлаа.

 Санаагийн подкаст - ҮГИЙН ХЯЗГААР - ЗОХИОЛЧ, ОРЧУУЛАГЧ Д.ДАШМӨНХ | File Type: audio/mpeg | Duration: 00:38:29

Тагтаа Паблишингаас эрхлэн гаргаж буй "ҮГИЙН ХЯЗГААР" подкаст булангийнхаа энэ удаагийн дугаараар, бид бүхний сайн мэдэх "ЦЭВЭРХЭН САРУУЛХАН ГАЗАР", "ХҮН САНДАЛ", "СҮҮДЭРТ ГЭТЭХ АЛБИН" зэрэг номуудыг орчуулсан, орчуулагч, зохиолч Д.Дашмөнхтэй ярилцлаа

 Sunrise Podcast - Hangover Шарталт (Эмэгтэйчүүдийн анхны балиар өөдрөг подкаст) | File Type: audio/mpeg | Duration: 00:38:49

Sunrise подкастынхаа энэ удаагийн дугаараар шарталтын тухай сонирхолтой баримт мэдээ мэдээллийн талаар ярилцлаа

 Робот ба Сүүтэй цай: Наадмын дараа намар | File Type: audio/mpeg | Duration: 00:26:13

Технологи, энтертайнмэтийн сэдвээр долоо хоног бүрийн Бүтэнсайнд сонсогчиддоо хүрэх "Робот ба Сүүтэй цай" подкастын #2 дугаар. Энэ удаагийн дугаарт танилцуулагдаад удаагүй байгаа Galaxy Note 10, Huawei-ын шинэ үйлдлийн систем, PUBG Mobile-ын жижиг хувилбар, стрийминг үйлчилгээнүүдийн улирлын хямдрал зэрэг сэдвүүдийг хөндлөө. Хөтлөгчид: Түшигт: www.instagram.com/tushigterdene/ Тэнгис: www.instagram.com/jvtengis/ Дууны найруулагч: Эрхэм: @erhemchons

 Санаагийн подкаст - Өөрийн гэсэн өрөө номын тэмдэглэл | File Type: audio/mpeg | Duration: 00:37:32

Монсудар утга зохиол цувралын 5 дахь цуврал болон хэвлэгдсэн, Феминизмийн хөдөлгөөний чухал лавлагааны материалд тооцогдох, XX зууны Модернизмын гол төлөөлөгчдийн нэг Виржиниа Вүүлфийн "Өөрийн гэсэн өрөө" номын талаар ярьсныг маань сонсоорой :D

 #AskSeegii S1E1 - Нойр эморол хоёр хамааралтай юу? | File Type: audio/mpeg | Duration: 00:35:18

Балиар өөдрөг подкаст дахь AskSeegii подкастынхаа эхний дугаараар нойр, сэтгэл зүйн хоорондын хамаарлыг нэгэн сэтгэл зүйч бүсгүйтэй ярьлцлаа.

 КОМПАНИЙ ШИЖИГНЭСЭН, ЖАРВАЛЗСАН ЗАЛУУ БАЙХ НЬ #PUpodcastS2E3 | File Type: audio/mpeg | Duration: 00:41:50

Корпорац-ийн их тогооноос гарааны бизнесийн далай руу үсэрсэн мундаг Энтрепренер Ч.Батцэцэг эгчтэйгээ энэ удаа буу халлаа. Бидэн хоёрын энэ удаагийн сэдэв Корпорацад хэрэн шинийг санаачлагч, манлайлагч байх талаар байсан ба энэхүү сэдвийн хүрээнд мөн олон зүйлсийг ярьсан байгаа. Гайхалтай эрч хүчтэй Баагий эгчдээ цаашдын ажилд нь томоос том амжилт хүсье ! Та бүхэнд таалагдана гэдэгт найдаж байна ! @purevsurenby @Chagdgaa

 Зах зээл дахь шинэ хүчтэй тоглогч Zeel.mn - АХМАД ЗОЛБОО | File Type: audio/mpeg | Duration: 00:35:55

Ахмад Золбоогийн "Zeel.mn" компанийн захиралтай ярилцсан дугаарыг оруулж байна.

 Санаагийн Подкаст - Сайн Уу Гуниг Минь Номын Сэтгэгдэл | File Type: audio/mpeg | Duration: 00:19:39

Санаагийн подкастаар номын хэсэг, яруу найраг, өгүүллэг, бичвэр гэх мэт сэдвүүдээр ярилцдаг бөгөөд энэ удаагийн дугаараар ''Сайн гуниг минь'' номын сэтгэгдэлээ хуваалцлаа.

 OkoD Audio Experience - Олон улсад гарах | File Type: audio/mpeg | Duration: 00:39:00

Энэ удаагийн подкастаар Старт компани олон улсын зах зээлд салбараа нээж өргөжсөнтэй холбоотойгоор монголын гарааны компаниуд олон улсад хэрхэн гарах, хөрөнгө оруулалт авахад юуг анхаарах,мөн гадны зах зээлд ямар ямар боломжууд байгаа талаар старт компаны удирдлагуудтай өмнөх дугаараас илүү дэлгэрүүлж ярилцлаа.

Comments

Login or signup comment.