Шинийг эрэлхийлэгч | OkoD Audio Experience #70




Happy Messy Baliar Oodrog Podcast show

Summary: Та ямар ч газрын зураггүйгээр өмнө нь хэзээ ч очиж байгаагүй газар очлоо гэж бодъё. Тэнд нэг л очсон бол гарах боломжгүй мөн таныг тойроод олон саад бэрхшээлүүд таныг хүлээж байгаа. Та гагцхүү тэндээс амьд гарах ёстой. Шинэ зүйлийг зохион бүтээх, шинийг санаачлагч болох гэдэг нь үүнтэй зарчмын хувьд яг адилхан. Таныг ямар эрсдэл, алдагдал, боломжууд хүлээж байгааг мэдэх боломжгүй. Цаана нь юу байгаа нь үл мэдэгдэх хаалгыг нээж байна гэсэн үг. Бизнесмен, шинийг санаачлагч хоёрын ялгаа нь шинийг санаачлагч хүний хийх гэж буй зүйлийн эрсдэлийн хувь хэмжээ нь бизнесмен хүнийхийг бодвол маш их байдаг. Үүнийгээ мэдсээр байж хийнэ гэж сэтгэл шулуудсанаар амжилтад хүрсэн хүн тун олон. Магадгүй та эрсдэл гаргахаас айж бодсон зүйлээ хэрэгжүүлж чадахгүй байгаа бол энэхүү подкастыг сонсох хэрэгтэй. Instagram.com/okod