Heregtei Podcast show

Heregtei Podcast

Summary: Podcast by Heregtei.com

Join Now to Subscribe to this Podcast

Podcasts:

 Heregtei Podcast Ep41 - ЗӨВХӨН НОЙРОО ХАСААД АМЖИЛТАД ХҮРЭХ ҮҮ? | File Type: audio/mpeg | Duration: 00:04:45

Зарим хүмүүс шөнө дөл болтол сууж, нойроо хасан ажиллаж байгаагаа илүү амжилтад хүрэхийн төлөө зүтгэж байна гэж боддог. Гэвч хүн алдсан нойроо хэзээ ч эргүүлж бүрэн хэмжээгээр авч чаддаггүй ажээ. Дутуу нойртой хонох нь анхаарал төвлөрөлт болон ажлын чадвар буурах зэрэг илт муу уршиг дагалдуулдаг. Хүн хоолгүйгээр бүтэн сар амьдарч чадах ч, нойргүй арваас дээш хоног явж чадахгүй. Энэ нь бидэнд нойр ямар чухал хэрэгцээтэй болохыг нотолж байгаа юм...

 Heregtei Podcast Ep40 - COCA COLA БА ЭРҮҮЛ МЭНД | File Type: audio/mpeg | Duration: 00:03:33

Анх 1886 онд Жон С.Пембертон гэгч эм зүйч Соса-соla ундааны найрлагыг гаргасан байдаг. Coca-cola-ны 90 хувь нь хийжүүлсэн ус, түлсэн сахар, фосфорын хүчил, кофеин, кока нэртэй ургамлын унасан навчны ханд, кола модны самрын ханднаас бүрддэг. Мөн энэ ундааны нэг хувийн найрлага нь Мерхандиз-7 гэсэн нэртэй маш нууц бөгөөд дэлхий дээр ердөө 10 хүн юугаар найруулсныг мэддэг хандыг агуулдаг байна...

 Heregtei Podcast Ep39 - ХҮНИЙ САНАА БОДЛЫГ ТАТАХАД ДУУ ХООЛОЙ ХЭР ЧУХАЛ НӨЛӨӨТЭЙ ВЭ? | File Type: audio/mpeg | Duration: 00:03:22

Сэтгэл судлаачид хүнд анхны сэтгэгдэл төрөхөд ярьж буй хүний дуу хоолойны өнгө аяс 40 хувийн, харин хэлсэн үгийн утга 10 хувийн үүрэгтэй байдаг гэдгийг тогтоожээ. Дуу хоолойны өнгө аясаар ярилцах хүндээ итгэл төрүүлэн, анхаарлыг нь татаж үгийн утгаа онцлон, тууштай найдвартай гэсэн итгэл өгч болно. Тиймээс та дараах 8 зөвлөмжийн дагуу ярих дуу хоолойны маягаа өөрчлөөд үзээрэй.

 Heregtei Podcast Ep38 - МУУ ДАДАЛ ЗУРШЛЫГ ХЭРХЭН ХАЛАХ ВЭ? | File Type: audio/mpeg | Duration: 00:05:16

Бидний амьдралын чанарыг тодорхойлогч хүчин зүйлүүдийн нэг нь зан чанарын дадал, хэвшил юм. Сайн, муу олон төрлийнх бий. Зарим хүн тогтчихсон дадал хэвшлээ эвдэж, өөрчлөх нь бүтэшгүй гэж ярьдаг. Үүнтэй би санал нийлдэггүй юм.

 Heregtei Podcast Ep37 - ҮДШИЙГ ҮР БҮТЭЭЛТЭЙ ӨНГӨРҮҮЛЭХ 8 АРГА | File Type: audio/mpeg | Duration: 00:02:43

Аз жаргалтай, үр бүтээлтэй өдөр нь өмнөх оройны бэлтгэлээс эхэлдэг. Орой бүх зүйлийг бэлдэж сайн унтаж амарвал өглөөг үр дүнтэй, тайван угтах болно.

 Heregtei Podcast Ep36 - АЖЛААС БОЛЖ МАРТАГДДАГ 10 ЧУХАЛ ЗҮЙЛС | File Type: audio/mpeg | Duration: 00:07:24

Heregtei Podcast Ep36 - АЖЛААС БОЛЖ МАРТДАГДДАГ 10 ЧУХАЛ ЗҮЙЛС Биднийг амьдралын бодит зүйлсээ мартахад хүргэж, илүү их мөнгө олох хүсэлтэй болгодог маш олон ажлын шаардлагууд байдаг. Мөн энэ нь хэзээ ч дуусашгүй цикл болдог. Бид илүү их мөнгө олсноор, бидний хүсэл сонирхол нэмэгдэж, бүр илүү их мөнгө хэрэгтэй хэмээн бодож эхлэнэ. Нэгэнт бид энэхүү ширэнгэнд орсон бол, өдөр бүр гэртээ ядрангуй очиж, яг энэ байдлаараа бүтэн жилийг өнгөрөөнө. Юу хамгийн чухлыг ойлгох мөчид бүх зүйл оройтож, бид хөгширсөн байх бөгөөд бидний өнө удаан хойноос нь хөөцөлдсөн карьераас өөр юу ч үгүй үлдсэн байх нь элбэг. Тиймээс бид энэхүү жагсаалтаар таны юунд илүү анхаарал хандуулах ёстой вэ гэдгийг харуулахыг хүслээ. Эдгээр зүйлс ажлаас тань илүү хувийн сэтгэл ханамж, аз жаргалыг мэдрүүлэх болно.

 Heregtei Podcast Ep35 - МӨНГИЙГ ЗӨВ ХЭМНЭХ 10 ДҮРЭМ | File Type: audio/mpeg | Duration: 00:05:30

Хүн хурааснаараа биш хэмэнсээрээ баяждаг гэдэг шүү дээ. Мөнгө нь үргэлж хүрэлцэхгүй өөр нэгнээс зээлж явдаг хүмүүс байхад өөрт байгаагаараа болгоод байдаг хүмүүс байдаг. Яагаад ингэдэг вэ? Яахав, нэг нь хэмнэж чаддаггүй, нөгөөх нь хэмнэж чаддагт л хамаг учир байгаа юм. Зөв хэмнэх энгийн 10 дүрмийг би санал болгож байна.

 Heregtei Podcast Ep34 - ХҮҮХЭД НЬ АМЖИЛТАД ХҮРДЭГ ЭЦЭГ ЭХЧҮҮД | File Type: audio/mpeg | Duration: 00:02:54

Хүүхдээ сайн сайхан яваасай гэж бүх л аав ээж хүсдэг. Хүүхэд бүрийг амжилтад хүргэдэг хүн бүхэнд үйлчлэх бэлэн жор байхгүй ч зарим нэг судалгааны дүнд амжилтад хүрдэг хүүхдийн аав ээжид ажиглагддаг зарим нийтлэг шинж тодорхой болсон байна. Эдгээрт...

 Heregtei Podcast Ep33 - STAY HUNGRY STAY FOOLISH | File Type: audio/mpeg | Duration: 00:13:12

Apple компанийг үндэслэгч, алдарт Стив Жобсын 2005 онд АНУ-н Станфорд их сургуулийн төгсөлтийн баяр дээр тавьсан илтгэл. Энэхүү илтгэл нь Time сэтгүүлээс шалгаруулсан дэлхийн шилдэг 10 төгсөлтийн баяр дээр тавьсан илтгэлийн тоонд орсон билээ.

 Heregtei Podcast Ep32 - 30 ХҮРЭХЭЭСЭЭ ӨМНӨ ОЙЛГОВОЛ ЗОХИХ 15 ЗҮЙЛС | File Type: audio/mpeg | Duration: 00:05:35

Heregtei Podcast Ep32 - 30 ХҮРЭХЭЭСЭЭ ӨМНӨ ОЙЛГОВОЛ ЗОХИХ 15 ЗҮЙЛС 30 нас гэдэг тодорхой хэмжээний бахархал болон ололт амжилтын мэдрэмж дагуулж ирдэг. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд та амьдралдаа насан туршдаа нандигнах чухал хэд хэдэн зүйлийг сурч өөрийн болгож авдаг. Ингээд таны сурсан байх ёстой амьдралын 15 хичээл юу вэ?

 Heregtei Podcast Ep31 - ӨГЛӨӨ ЭРТ БОСДОГ БОЛОХ 6 АРГА | File Type: audio/mpeg | Duration: 00:02:31

Heregtei Podcast Ep31 - ӨГЛӨӨ ЭРТ БОСДОГ БОЛОХ 6 АРГА Өмнөх дугаараараа сонсогчиддоо "Өглөө 6 цагт босох 6 гайхалтай шалтгаан"-ыг хүргэсэн бол энэ дугаараараа "Өглөө эрт босдог болох 6 арга"-ыг хүргэж байна.

 Heregtei Podcast Ep30 - ӨГЛӨӨ 6 ЦАГТ БОСОХ 6 ГАЙХАЛТАЙ ШАЛТГААН | File Type: audio/mpeg | Duration: 00:03:00

Heregtei Podcast Ep30 - ӨГЛӨӨ 6 ЦАГТ БОСОХ 6 ГАЙХАЛТАЙ ШАЛТГААН Амжилтад хүрсэн хүмүүсийн ихэнх нь өглөө эрт босохыг бусдад зөвлөдөг. Гэсэн ч өглөө эрт боссоноор ямар давуу тал үүсэхийг тэр бүр тайлбарлаж өгөөд байдаггүй. Тэгвэл сүүлийн хоёр жил өглөө бүр 6 цагт боссон Эгоса Айхи гэх блоггер өглөө босох зуршлын хамгийн чухал 6 давуу талыг ингэж нэрлэжээ.

 Heregtei Podcast Ep29 - ШӨНӨ ТАЙВАН УНТАЖ АМРАХАД ТУСЛАХ АРГУУД | File Type: audio/mpeg | Duration: 00:02:56

Heregtei Podcast Ep29 ШӨНӨ ТАЙВАН УНТАЖ АМРАХАД ТУСЛАХ АРГУУД

 Heregtei Podcast Ep28 - АЖЛЫГ ХЯЛБАРЧЛАХ 10 АРГА | File Type: audio/mpeg | Duration: 00:03:24

Heregtei Podcast Ep28 АЖЛЫГ ХЯЛБАРЧЛАХ 10 АРГА

 Heregtei Podcast Ep27 - БУХИМДЛААС СЭРГИЙЛЭХ 25 АРГА | File Type: audio/mpeg | Duration: 00:03:38

Heregtei Podcast Ep27 БУХИМДЛААС СЭРГИЙЛЭХ 25 АРГА

Comments

Login or signup comment.