Humans of MITPU show

Humans of MITPU

Summary: Podcast by Mongolian IT professionals in United States (MITPU)

Join Now to Subscribe to this Podcast
  • Visit Website
  • RSS
  • Artist: Mongolian IT professionals in United States (MITPU)
  • Copyright: All rights reserved

Podcasts:

 #406 Q&A | File Type: audio/mpeg | Duration: 01:14:05

4-р улиралын сүүлийн дугаартаа бид сонсогч та бүхний асуултанд дэлгэрэнгүй хариуллаа. Та өөрт байгаа асуултын хариугаа энэ дугаараас олж авна гэж найдаж байна. Бидэнд уртын үг хайрлаж мөн асуултаа явуулсан бүх сонсогчиддоо баярлалаа.

 #405 Тушаал дэвшмээр байна уу? | File Type: audio/mpeg | Duration: 00:55:05

Тушаал дэвшмээр байна уу? Энэ дугаараа бид аль хэдийн ажлийн байртай боловч дараагийн том боломжыг хайж яваа сонсогчиддоо зориуллаа. Түүнчлэн бид дараагийн дугаарт та бүхний асуултанд хариулахаар цэхэж байна. Та асуултуудаа 3 сарын 15 наас өмнө podcast@mitpu.org имэйл-руу илгээгээрэй.

 #404 Made in Mongolia | File Type: audio/mpeg | Duration: 00:53:13

Энэ удаад бид Америк-д мэргэжилийнхээ ажилыг хэрхэн олох талаар яриа өрнүүллээ. Хэрвээ та АНУ-д дөнгөж ирсэн, ирэх гэж байгаа, эсвэл ирээд удаж байгаа ч Монголд хийдэг байсан мэргэжилээрээ ажил олоход хүндрэлтэй байгаа бол энэ дугаараас мэргэжилийн Head Hunter-уудийн зөвлөгөөг заавал сонсоорой!

 #403 Оюутан таны анхааралд! | File Type: audio/mpeg | Duration: 00:52:43

Америк-д суралцаж байгаа оюутан залуусдаа зориулсан шинэ дугаар маань бэлэн боллоо. Хэзээнээс эхэлж, хэрхэн, яаж, хүссэн компанидаа ажилд орж болохыг та бүхэн энэ дураараас олж мэдээрэй.

 #402 COVID-ын "түгжрэл" | File Type: audio/mpeg | Duration: 00:48:53

COVID-ын үеээр хэрхэн ажил олох бэ гэсэн сэдэвээр яриа өрнүүллээ. Ямар ажил олгогчид цар тахалын үеээр хамгийн их ажлын байр гаргаж байна, яаж ажлын байр олох, болон гэрээсээ ажиллахад юу чухал бэ гэсэн асуултуулын хариултыг та энэ дугаараас тухлан сонсоорой. Бидэнд асуулт байгаа бол podcast@mitpu.org имэйлээр холбогдоорой.

 #401 Ажлын зард бүртгүүлээд байдаг, хариу ирдэггүй ээ! | File Type: audio/mpeg | Duration: 00:50:26

4-р улиралын хамгийн анхны дугаар маань бэлэн боллоо. Энэ дугаараар ажлын зууч гэж хэн бэ, хэрхэн танилыг хүрээгээ хэрхэн тэлэх бэ, LinkedIn-ээ хэрхэн сайжруулах бэ, prescreen гэж юу бэ гэсэн сэдвүүдээр ярилцсан байгаа. Таньд карьер хөгжүүлэлттэй холбоотой асуулт байвал podcast@mitpu.org э-майлээр бидэнтэй холбогдоорой.

 Season 4 -шинэ улирал, шинэ өнгө төрх | File Type: audio/mpeg | Duration: 00:26:49

Манай подкастын нэгэн шинэ улирал эхлэхэд бэлэн болоод байна. Тэгвэл бид дараагийнхаа улиралаас та бүхэндээ цоо шинэ өнгө төрхтэйгээр, шинэ хөтлөгчдийн бүрэлдэхүүнтэй хүрэх гэж байгаад бид маш их баяртай байна. Та бүхэн энэхүү богино ярилцлагаас манай дараагийн хөтлөгчид хэн болох, ямар сэдэвтэй улирал байх зэргийг олж мэдээрэй

 #303 | System architecture for machine learning | File Type: audio/mpeg | Duration: 00:59:42

Манай энэ удаагийн дугаарт Google компанид Staff Software Engineer-р ажилладаг Б. Баттулга оролцон сонирхолтой яриа бидэнтэй өрнүүллээ. Түүний ярианаас товчхон хүргэхэд: - ✅Одоогийн байдлаар Google-n RankBrain хэмээх machine learning-д суурилсан хайлтын engine дээр, infrastructure тал дээр нь ажилладаг - ✅Шинээр гарч байгаа стартапуудын гаргадаг нэг том алдаа нь маш сайн хийгдсэн инженерчлэл, мэдлэг дээр суурилхаас илүү нэг санаа гаргаад тэрийгээ зах зээл дээр туршихад илүү анхаардаг - ✅Нэгэнт зах зээл дээр байр сууриа олчихсон загварыг дууриалгахаас илүү ирээдүйд эрэлт нь ихсэх, инженерчлэл нь хараахан бэлэн болоогүй байгаа санааг амдаж олох нь илүү чухал - ✅Youtube channel: https://www.youtube.com/channel/UCFk70qL0EAzrGWSHfLlZwZQ - ✅Хэрэглэгчид шууд хүрдэг төсөл нь түлхүү хэрэглэгчийн юу хүсэж байгаад төвлөрдөг бол Infrastructure баг нь бусад багуудыг өөрсдийн хэрэглэгч гэж хардаг ба багийн гишүүд илүү тогтвортой, удаан хугацааг өнгөрүүлдэг - ✅Системийн загвар гаргахдаа бүрдүүлж байгаа сервис/бүрэлдэхүүн бүр нь өөр өөрсдийн гэсэн дан ганц зорилготой, тэрхүү зааг нь маш тодорхой байх хэрэгтэй. Separation of Concern: Do one thing, do it best! - ✅Machine Learning-с өмнө Scalability буюу системийн уян хатан байдалд илүү төвлөрдөг байсан - ✅100 PB өгөгдөл дээр neural network training хийхэд нэг удаадаа 1TB парамер бүхий файлыг өөрчилж байна - ✅Machine Learning нийтээрээ хэрэглэж эхлээд удаагүй байгаа тул бүх л том компаниуд ижилхэн асуудалтай, ижил шатан дээрээ явж байгаа - ✅Хийж байгаа ажил чинь гарт чинь ороод, дадаад ирвэл асуудал бишдэж байна гэсэн үг гэж боддог. Энэ үед дараагийн шатны, илүү хүнд, ярвигтай гэсэн ажил руу орох хэрэгтэй - ✅Хийж байгаа ажлаас чинь хамаараад тэр болгон шинээр систем архитектур гаргах боломжгүй бол одоо байгаа системд чинь нэмж хөгжүүлэхэд төвөгтэй, ойлгомжгүй болохоор хүмүүс хүрэхээс зүрхшээдэг хэсгийг шинээр хөгжүүлэх нь том боломж бөгөөд тэрийг харж чаддаг инженерүүд хурдан дэвшдэг.

 #302 | Well-architected AWS Cloud Services | File Type: audio/mpeg | Duration: 01:17:09

3 дугаар улирлын ээлжит дугаарт маань Амазон компаний ахлах инженер Лувсаншарав оролцож Амазон компанид DevOps болон програм хангамжын инженерээр ажилласан туршлагаасаа хуваалцлаа. Тэрээр тухайн компаний үүлэн технологийн (AWS) давуу тал, ялгаанууд, болон хэрхэн амжилттайгаар үүлэнд суурилсан үйлчилгээ үзүүлэх талаар Амазон компанаас гаргасан сайн архитектуртай систем хийх (AWS Well-Architected Framework) арга барилын талаар жишээ аван ярилцлаа. Мөн түүнтэй холбогдохыг хүсвэл luvsansharav.a@gmail.com хаягаар холбогдоно уу. Та бүхэн таалан сонсоорой. Мөн цааш нь сонирхон суралцая гэвэл доорх материалуудыг сонирхоорой. 1. https://aws.amazon.com/architecture/well-architected/

 #301 | Internationalization (i18n) | File Type: audio/mpeg | Duration: 01:08:20

3 дугаар улирлын салхийг хагалж манай энэ удаагийн дугаарт маань Stripe компаний ахлах инженер Э. Хонгор оролцож өсөж буй гарааны бизнэст Internationalization (i18n) буюу интернационалчлах нь хэмээх сэдвийн талаар Facebook компанид ажиллаж байсан туршлагаасаа хуваалцан ярилцлаа. Тэрээр тухайн компаниудын Internationalization системийн үндсэн ойлголтууд, дэд бүтэц, болон бизнесийн шаардлагуудын таалаар ярихдаа компаний дотоод инженерийн соёл маш чухал болохыг олцоллоо. Та бүхэн таалан сонсоорой. Мөн цааш нь сонирхон суралцая гэвэл доорх материалуудыг сонирхоорой. 1. https://github.com/unicode-org/cldr 2. http://userguide.icu-project.org/formatparse/messages 3. https://increment.com/internationalization/

 Season 3 Coming soon! | File Type: audio/mpeg | Duration: 00:02:13

Манай подкастын нэгэн шинэ улирал та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна

 #208 | “iCodice” -н CTO, VP Тэмүүлэн: Америкийн зах зээл дэхь Монгол баг | File Type: audio/mpeg | Duration: 00:42:45

iCodice нь Иллинной мужийн Чикаго хотод байрлах, Монгол инженерүүдийн удирдан авч явдаг програм хангамжийн компани юм. Тэгвэл манай энэ удаагийн дугаарт iCodice компанийн технологи хариуцсан захирал, дэд ерөнхийлөгч Тэмүүлэн оролцлоо. Тэрээр өөрийн хэрхэн дадлагын оюутнаас дэд ерөнхийлөгч болсон замнал болон, АНУ-ын зах зээлд хэрэглэгчдээ хэрхэн олдог, түүнд нь хийсэн ажилаа сэтгэлээсээ чамбай хийх нь ямар тустай зэрэг сонирхолтой сэдвээр бидэнтэй ярилцлаа. https://www.icodice.com

 #207 “Erxes Inc” -н Co-founder, СТО Б.Бат-Амар: MN open source community | File Type: audio/mpeg | Duration: 00:56:36

Манай подкастын энэ удаагийн дугаарт монголын зах зээлд 10 гаруй жил өөрсдийн марктенгийн бүтээгдэхүүнээрээ тэргүүлж буй “Erxes Inc” буюу "Эрксис Инк" компаны Co-founder, СТО Б.Бат-Амар оролцлоо. Өнөөдөр монголын ИТ -ийн салбарт Open source community үүсгэж буй анхдагч бөгөөд мэргэжил нэгтнүүддээ хамтдаа кодын чанар болон хөгжүүлэлтийн хурдыг өсгөж, уян хатан хөрвөх чадвартай маркетингийн платформ бүтээхийг уриалж байна. Манай ИТ -ийнхан “Эрхэс” -ийн https://github.com/erxes/erxes repo дээр 3 pull request үүсгээд swag (https://erxes.mn/swag) авах боломжыг битгий алдаарай. АНУ д байгаа хүмүүс шуудангаар хүргүүлж авах боломжтой. “Эрхэс” компанын маркетингийн бүтээгдүүн https://erxes.io/team

 #206 | Гарааны бизнесийг үүсгэн байгуулагч болон хөрөнгө оруулагчийн зүгээс | File Type: audio/mpeg | Duration: 00:51:15

Бид энэ удаагийнхаа дугаарт та бүхний сайн танил, цахиурын хөндийн Tech Entrepreneur, Software Engineer, Product Manager, дэлхийн тэргүүлэгч програм хангамжийн чиглэлийн компаниудын нэг Salesforce-д "Бүтээгдэхүүн Хариуцсан Захирал"(Director of Product Management)-ийн ажлыг хүлээн аваад удаагүй байгаа М.Сувдмааг урин ярилцлаа. Тэрээр гарааны бизнесийг цахиурын хөндий дэхь өөрийн туршлага дээрээсээ үндэслэн үүсгэн байгуулагч, ажил олгогч болон хөрөнгө оруулагчийн зүгээс тайлбарласан юм. Та бүхэн анх бизнес эхлүүлэхдээ хамтрагчаа зөв сонгох нь ямар хэрэгтэй, шат шатны хөрөнгө оруулагчдийг хэрхэн татах, яаж холбогдох зэрэг чухал мэдээллийг манай энэ удаагийн дугаараас сонсоорой.

 #205 | Тасралтгүйгээр програм хангамжыг боловсруулах, түгээх, шалгах нь | File Type: audio/mpeg | Duration: 00:50:59

2020 оын эхний дугаараар бид CI/CD/CQ буюу тасралтгүйгээр програм хангамжыг боловсруулах, нэгтгэн гаргаж түгээх, болон чанарын шаардлага хангах гэсэн сэдвийн доор яриа өрнүүллээ. Та бүхэн бидний дурдаж ярисан зүйлсийг доорх холбоосоос харна уу. https://www.productplan.com/product-squads/ https://www.guru99.com/scrum-vs-kanban.html https://circleci.com/ https://travis-ci.org/ https://circleci.com/docs/2.0/code-coverage/ https://pypi.org/project/coverage/ https://webdriver.io/ https://github.com/erxes/erxes ETA fundraiser https://www.gofundme.com/f/lifeforeta

Comments

Login or signup comment.